ГАЛБА ШАНХИЙН ГОВЬ ХХК админ Галба Шанхын Говь ХХК нь 2011 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад, дотоод худалдаа, агуулахын үйлчилээ, барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, барилгын чулуу бутлан ангилах чиглэлүүдээр үйл ажиллагаа эрхэлдэг. Одоогоор бид Өмнөговь аймаг, Оюу толгойн уурхайгаас 3.8 км зайд орших баталгаат агуулахын үйлчилгээг эрхлэж байна. Гадаа талбайд хадгалах боломжтой тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 24 цагийн харуул хамгаалалт, камержуулсан хяналтад дор хадгалдаг. Мөн Өмнөговь аймагт барилгын чулуу олборлолт, бутлан ангилах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тус төсөл нь 60 м3 барилгын чулуу үйлдвэрлэх хүчин чадалтай бутлан ангилах үйлдвэрийг шинээр ашиглалтанд оруулах юм. Энэ нь бүх төрлийн хэмжээтэй дайрга үйлдвэрлэх хүчин чадалтай ба голчлон 0-5, 5-10, 10-20 фракцийн барилгын чулуу үйлдвэрлэх юм.