+976 77021122    -9 °C

ГУРВАН САЙХАН КОНСТРАКШН ХХК

“Гурван Сайхан Констракшн” ХХК нь 2018 онд үүсгэн байгуулагдаж, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 

“Гурван Сайхан Констракшн” ХХК нь 2019 онд "Дизи тауэр" 50 айлын орон сууцны төслийг чанарын өндөр түвшинд амжилттай хэрэгжүүлэн, хүлээлгэн өгч нийт оршин суугчдаасаа өндөр үнэлгээ авсан билээ. 

Манай компани 2022 оны 6 сараас 2 дахь төсөл болох "Ди-Зи Апартмент"-ийг төвийн "А" зэрэглэлийн байршилд, өдөр тутмын хэрэгцээг хангах үйлчилгээний төвтэй, газар хөдлөлтийн 9 баллыг тэсвэрлэх чадвартай, үргэлжид үнэ цэнэ нь нэмэгдэх 68 айлын орон сууцаар төлөвлөж, одоогоор барилгын гүйцэтгэл 75 хувьтай үргэлжилж байна. 

Бид цаашдаа Даланзадгад хот төдийгүй Өмнөговь аймгийн барилгын салбарын хөгжилд хувь оруулан ажиллахаар зорьж байна. 

Алсын хараа:

Барилгын зураг төсөл эхлэхээс дуусах хүртэл бүрэн, цогц үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж, загвар дизайн, чанарын өндөр түвшинд гүйцэтгэдэг, салбартаа тэргүүлэгч компани болох.

Эрхэм зорилго:

Сургалт хөгжлөөр дэмжсэн, ажилтан бүрийн хариуцлага, урамшууллын тогтолцоог нэвтрүүлсэн хамт олон болох.