+976 77021122    -9 °C

Алтанговь Групп олон улсын "MIPIM 2023"-т оролцлоо

Алтанговь Групп өөрийн бодлого, стратегийн хүрээнд Франц улсын Канн хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын MIPIM үл хөдлөх хөрөнгө, өмчийн нөлөө бүхий том мэргэжилтнүүд цугладаг том арга хэмжээнд оролцлоо. 

Энэ удаагийн арга хэмжээ нь байгаль орчинд ээлтэй барилга, тойрог эдийн засаг, дэлхийн жишиг, үл хөдлөх хөрөнгийн чиг хандлага гэсэн чиглэлтэйгээр зохион байгуулагдаж дэлхийн шилдгүүдээ тодруулсан юм. 

Алтанговь Групп нь олон улсын өндөр зэрэглэлийн зочид буудал, SPA стандартад нийцсэн "ТАВАН ЖАРГАЛ ресорт" төслийн хөгжүүлэлт хийж, энэхүү арга хэмжээнд энэхүү төслөөрөө оролцон олон улсын чанар стандарт, туршлага судлахын сацуу Монгол улсынхаа нэрийг олонд таниулах хариуцлагын хүрээнд амжилттай оролцоод ирсэн юм.