ЖУУЛЧИН ХАНБОГД ХХК админ Жуулчин Ханбогд ХХК-ын Ханбогд жуулчны бааз нь 1991 онд үүсгэн байгуулагдаж эдүүгээ тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар байна. Говийн хамгийн тааламжит сэрүүн, цэнгэг агаартай Өмнөговь аймгийн Гурван Сайхан уул, Дунд сайхны эхлэл Хавцгайтын дэнж дээр далайн түвшинээс дээш 2000 метрийн өндөрт од дурандах хамгийн тааламжтай байрлалд байдаг билээ. Говийн үзэсгэлэнт газруудтай зайны хувьд харьцангуй ойр оршдог. /Ёлын ам-18 км, Баянзаг-70 км, Хонгорын элс-160 км г.м/ Жилдээ гадаад, дотоодын 40-50 гаруй тур оператор компаниудтай хамтран ажиллаж жуулчны улиралдаа дунджаар 3500-4500 орчим гадны жуулчид, 2000 гаруй дотоодын аялагч нарт үйлчилдэг. Тогтвортой хүний нөөцөөр хангагдсан ба европ болон ази хоолны мэргэжлийн тогоочтой ресторанаар үйлчлэх ба үйлчилгээний чанар, тав тухыг эрхэмлэн үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн билээ. Өөрсдийн хүлэмж болон талбайдаа хүнсний ногоонуудаа тарьж ургуулан хоол үйлчилгээндээ ашигладаг. Нийгмийн харуцлагын хүрээнд байгальд ээлтэй байдлыг эрхэмлэн орчноо цэвэр байлгахад төлөвлөгөө гарган ажилладаг ба одоогоор баазын хашаанд маань 350 ш хайлаас мод, 50 ш улаан сухай мод ургаж байна. Алсын хараа: Говийн бүсэд нэр хүнд бүхий олон улсын стандартад нийцсэн, байгалийн унаган төрхийг хадгалсан дөрвөн улирлын амралт үйлчилгээний цогцолбор болох Эрхэс зорилго: Чанартай үйлчилгээ, байгальд ээлтэй байдлыг эрхэмлэж амрагчдын тав тухыг хангах