+976 77021122    -9 °C

"Говь Гурван Сайхан" шагайн харвааны тойром зохион байгууллаа

"Алтанговь Транс" ХХКомпанийн захирал, Монгол Улсын гарамгай мэргэн Ч.Буянжаргалын санаачилгаар МУҮДМ спортын мастер, МУ-ын гавьяат зүтгэлтэн Д.Басхүү агсны нэрэмжит "Говь Гурван Сайханы тойром" шагайн харвааны нээлттэй тэмцээн 2023 оны 8 дугаар сарын 25-27-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. 

Тус тэмцээнд Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнод, Хэнтий, Баянхонгор, Хөвсгөл, Завхан, Булган зэрэг ёсөн аймгийн 68 багийн 560 гаруй харваач цэц мэргэнээ сорин оролцлоо. 

Өмнийн говийн харваачдын түүх, өнөөгийн амжилт, улсдаа эзэлж буй байр суурийг иргэддээ таниулах, бөхчүүд уячдынхаа араас залгуулан нутгийнхаа уул усны нэрийг дуурсган, лус савдгаа тасралтгүй баярлуулах сэтгэлийн мөрөөдөл хүсэл буй болмой. 

Шагайчдын маань оноо мэргэн, хараа хурц, уухай цээл байх болтугай!