+976 77021122    -9 °C

ДиЗи Апартмент төсөл

GFS

Өмнөговь аймгийн Далагзапгад хотын төвд 878 м.кв газарт үйлчилгээтэй 68 айлын орон сууцны зориулалттаар 2022 оны 06 сараас эхлэн төслийг хэрэгжүүлэн барилгын ажил явагдаж байна.

            Барилга нь бүрэн цутгамал, төмөр карказан хийцлэлтэй байх бөгөөд 2023 оны 2-р улиралд ашиглалтанд оруулахаар төлөвлөгдсөн.

          “ДиЗи апартмент” нь Даланзадгад хотын А зэрэглэлийн суурьшлын бүсэд буюу Удирдлагын ордны зүүн хойно байрлалтай, мэргэшсэн шилдэг баг хамт олон интерьер, экстрьерийн зөв шийдэл, барилга бүтээцийн өндөр чанар, стандартын дагуу бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэж байна.

“ДиЗи апартмент” төлийн онцлог талууд:

Говь нутгийн цаг агаарын эрс тэс хүчтэй шороон шуурга, хурц нарнаас хамгаалах шийдэл бүхий тагтны бүтэн шилэн хаалт,

Айл бүр орчин үеийн ухаалаг нэгдсэн домофон системтэй;

Дуу чимээ тусгаарлалт, галд тэсвэртэй Torex брендын хаалга;

Байгалийн гэрэл болон агаар сэлгэлт сайтай саруул цэлгэр цонх;

Итали загварын ариун цэврийн өрөөний тоноглолууд;

ОХУ-ын чанарын өндөр түвшинд үйлдвэрлэсэн ламинатан шал зэрэг барилгын хэсэг бүрт чанарыг эрхэмлэн

Амьдрах тав тухтай орчинг бүрдүүлсэн зөв зохион байгуулалт бүхий орон сууцыг хүлээлгэн өгөхийг зорьж байна.

GFS

GFS