ДЭВЖИХ ЦОГ ХӨГЖИЛ ХХК

Дэвжих Цог Хөгжил ХХК нь 2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн төсөл хөгжүүлэгч компани юм.
Хөгжлийн явцдаа хэрэгжүүлсэн олон төсөл Алтанговь Группд бий. Шинэ төслийн хувьд Таван Жаргал Ресорт төсөл нь одоогоор хамгийн их анхаарч буй том хэмжээний төсөл юм.
Бидний зорилго бол Монголын аялал жуулчлалын салбарыг нэг шатаар ахиулах, тансаг байдал, Ковидийн дараах амьдралын хэв маягийг шинэчлэн тодорхойлох, олон улсын стандартад нийцсэн тав тух, аюулгүй байдалыг хангах, цогц үйлчилгээ үзүүлэх, байгалийн үзэсгэлэнт газарт таван мэдрэхүйн таван жаргалыг мэдрүүлэх явдал юм.
Төслийн хамрах хүрээ нь байгал орчинд ээлтэй, ногоон, тогтвортой, бүрэн бие даах чадвартай 27 хувийн вилла, 20 өрөө бүхий зочид буудал, үүнд халуун бассейн, SPA/wellness байх юм.
Бидний уриа:
Таван мэдрэхүй - Таван жаргал
Алсын хараа:
Амрах орон зайг байгалийн тансаг мэдрэмжтэй хамт цогцлооно.
Эрхэм зорилго:
Бид технологид суурилсан эко системт бүтээн байгуулалтыг Монголын тансаг байгальтай хослуулан аюулгүй, тав тухтай, зөв амрах хэв маягийг дахин тодорхойлно.