+976 77021122    -9 °C

Алтанговь Групп Япон улсад зохион байгуулагдсан ХБИ дэмжих сургалтанд оролцлоо

  Алтанговь групп нь Нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймагт болон Улаанбаатар дахь салбар компаниуддаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт”-г дэмжих бодлогыг баримталж ажилладаг.  Энэ хүрээнд  2023.02.07-2023.02.19  хооронд Япон улсын Кобе хотод Японы ОУ-н хамтын ажиллагааны агентлаг буюу JICA-с хэрэгжүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт”-г дэмжих төслийн хүрээнд зохион байгуулагдсан  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалтад байгуулалгын Хүний нөөцийн  менежер Д.Одбаяр хамрагдаад ирсэн.

  Энэхүү сургалтаар Японы хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцооны талаар суралцаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих байгууллагуудын үүрэг оролцоо болон тэдгээрийн хамтын ажиллагааны арга туршлага, дэмжлэг үзүүлэх арга аргачлал, нөү хау зэрэгтэй  танилцлаа.

  Сургалтад оролцосноор байгууллагадаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллахад  ихээхэн дөхөмтэй болсон бөгөөд өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулахад гарч байсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар онолын мэдлэг, ур чадварыг эзэмшлээ.  Цаашлаад  ХБИ-н ажлын байрны дадлагажуулагч буюу Job coach-р ажилтнаа мэргэшүүлж, мэргэшсэн дадлагажуулагчтай болсноор ХБИ-н хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд онолын суурь тогтолцоо бүрдэнэ гэж үзэж байна.  Японы туршлага үнэхээр авууштай бөгөөд өгөөж ихтэй байлаа. Энэхүү төслийг хэрэгжүүлж буй JICA-д талархаж байна.